Blog

Blog: Хэв маяг шилжүүлсэн нь

http://bit.ly/2WBOoEx


Аж үйлдвэрийн 4-р хувьсгал өрнөн буй өнөө үед хүн бүр л “хиймэл оюун ухаан” сонирхдог болжээ. Би яаж ч дутахав, оролдож үзэж л байна. Энэхүү нийтлэлд 2015 онд гарсан эрдэм шинжилгээний өгүүллийн дагуу 1 зургийн хэв маягийг өөр зурагт хэрхэн шилжүүлснээ та бүхэнтэй хуваалцая.

Өгүүллийг уншъя гэвэл: https://www.cv-foundation.org/openaccess/content_cvpr_2016/papers/Gatys_Image_Style_Transfer_CVPR_2016_paper.pdf


Товчхондоо зураг танихад өргөнөөр ашигладаг CNN буюу Convolutional Neural Network -н 1 загвар VGG19 -н сургасан хувилбараар 2 зурагаа оруулаад тодорхой дамжлага дээр үзүүлж буй үр дүнгээр нь эх зураг болон бай зурагны хоорондох зайг нь буюу хэр өөр байгаагаар нь хэмжилтээ хийн бай зургаа бага багаар ижил болгосоор доорх зургуудыг гаргаж авав.

https://github.com/udacity/deep-learning-v2-pytorch/blob/master/style-transfer/Style_Transfer_Solution.ipynb дээрх кодыг бага сага өөрчлөн туршсан болно.

Миний хувьд GPU байгаагүй учир Google Colaboratory дээрх Nvidia Tesla K80 GPU ашиглалаа.


Анхны нийтлэл болохоор учир дутагдалтай зүйлс байгаа байх, сэтгэгдлээ үлдээгээрэй :) ;)

Source: Artificial Intelligence on Medium

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back To Top